Wednesday, April 23, 2014

Сүлжээний бүтэц
Сүлжээг ихэвчлэн OSI долоон давхаргат загварчлалаар авч үздэг. 1978 онд олон улсын стандарчлалын байгууллагаас (OSI) нэгэн төрлийн бус төрөөрөмжүүдийг хэрхэн холбохыг харуулсан сүлжээний багц загварыг боловсруулан гаргасан. (OSI – Open system interconnection). Энэ багц загварыг нь Reference Model гэдэг. Түвшин болгонд тодорхой үүрэг, төхөөрөмж, протокол харгалзана. Үүнд:
 Application буюу хэрэглээний программ хангамж. Энэ давхаргад сүлжээнд хэрэглэгдэж байгаа программ хангамжууд ордог. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдэд зориулсан сүлжээний үйлчилгээнүүдийг явуулна.
The presentation буюу үзүүлэл. Энэ давхарга нь application буюу программ хангамжаас мэдээлэл уншихад зориулагдсан давхарга. Мөн сүлжээн дэх төхөөрөмжүүдийн хооронд өгөгдөл солилцоход ашиглагдах форматыг тодорхойлно. Жишээ нь: энд принтер, сканнер гэх мэт төхөөрөмжүүд орно.
 Session буюу сеанс. Энэ нь 2 холбоотой Host (толгой компьютер)-ын хооронд холбоо тогтоож, удирдан зохицуулах, мөн салгах үүргийг гүйцэтгэдэг. Мөн янз бүрийн төхөөрөмж дэх хоёр программын хооронд сеанс гэж нэрлэгдэх холболтыг тогтоож ашиглах, таслах үүргийг гүйцэтгэдэг. Энэ давхарга нь the presentation буюу үзүүлэл давхарг 
Transport. Төхөөрөмжүүдийн хооронд тодорхой чанарын түдшинд өгөгдөл дамжуулалт хийх боломжоор хангаж өгдөг. Жишээ нь: Host-оос илгээж байгаа мэдээллийг сигментлэж хүлээн авах талд уг өгөгдлийг буцааж нэгтгэх үйлдлийг хийдэг. Хоёр төхөөрөмжийн хооронд холболт тогтоосон үед энэ төхөөрөмжөөс тодорхой үйлчилгээний ангийг сонгох ба энэ нь дамжуулалтын чанарыг хянаж буурсан тохиолдолд хэрэглэгчдэд мэдээлэх болно.
7,6,5-р түдшнүүд нь хэрэглээтэй холбоотой түвшин учраас программ хангамж байдаг. Үлдсэн 4,3,2,1-р түвшнүүд нь өгөгддлийг дамжуулахтай холбоотой байдаг учраас техник хангамж байдаг.
 Network буюу сүлжээ. Сүлжээгээр дамжигдах өгөгдлийн хамгийн оновчтой замыг сонгох, тэр замаараа өгөгдлийг дамжуулах гол үүрэгтэй. Энэ давхарга нь дээд давхарга болох программ хангамжийн түвшнээс мэдээллийг хүлээж аваад:
-          Дамжуулах ёстой мэдээллээ жижиг дохионуудад хуваана. Хүлээн авч байгаа компьютерийн энэ давхаргад эдгээр хуваасан дохиог буцааж нэгтгэнэ.
-          Очих ёстой газрын хаягийг сүлжээний давхаргын хаяг буюу IP хаяг уруу хөрвүүлнэ.
-          Сүлжээгээр хэрхэн, ямар ямар замаар ямар ямар компьютеруудыг дайрч өнгөрөхийг энэ хаяг дээр зааж өгч болно. Өөрөөр хэлбэл, дохионы явах замыг нь зааж өгнө.
Data link буюу суваг. Энэ давхарга нь физик орчноор өгөгдлийг алдаагүй дамжуулна. Энэ давхарга нь сүлжээний давхаргаас дохиог хүлээн аваад:
-          Дохиог хэзээ цааш нь дамжуулахыг шийднэ.
-          Эхлэх хэсэг, дуусах хэсэг, хаягийн дохио гэсэн гурван форматтай болгоно.
-          Дохиог дамжуулах үеэр дамжуулах орчны зүгээс гарах янз бүрийн орчны нөлөөтэй алдааг шалгах, засах үүргийг гүйцэтгэнэ.
Физик давхарга. Үүнд, дохиог дамжуулахад хэрэглэгдэж буй техник төхөөрөмж, дамжуулах шугам, мөн орчнууд ордог. Жишээ нь, модем, ёүлжээний карт, системийн хүчдэлийн түвшин, давтамж, дамжуулах зай, коннекторын параметрүүд байна.

No comments:

Post a Comment