Wednesday, April 23, 2014

сүлжээний төхөөрөмж

Hub
Дотоод сүлжээний гол төхөөрөмж нь Hub билээ. Энэ нь голдуу Star бүтцийн сүлжээнд хэрэглэгддэг бөгөөд гол үүрэг нь сигналыг өсгөх явдал юм. Уг төхөөрөмжийн Repeater-с ялгагдах зүйл нь олон порттой явдал юм. Портын тоо нь 4, 8, 16, 24 гэх мэт байдаг учраас multi-port repeater гэж нэрлэх нь ч явдал бий.
Компьютерийг дотоод сүлжээнд холбохдоо кабелийн нэг үзүүрийг hub-н нэг портонд, нөгөө үзүүрийг компьютер дэхь дотоод сүлжээний картанд залгадаг. Дотоод сүлжээнд hub-г ашигласнаар сүлжээн дэхь нэг кабель ажиллахгүй болоход бусад компьютерүүддээ нөлөөлдөггүй сайн талтай. Тэгвэл bus бүтцийн сүлжээнд нэг компьютерийн кабелийг салгахад сүлжээ тэр чигээрээ ажиллахгүй болдог. 
Switch
Switch нь мэдээлэл дамжих явцад тухайн мэдээллийн хvрэх дараагийн цэг, тvvнд хэрхэн хvрэх замыг нь зааж өгөх зорилготой сvлжээний төхөөрөмж юм. Тvvнчлэн нь өгөгдөл өөрөөр нь дамжин ямар сvлжээ рvv илгээгдэх замыг зааж тодорхойлох төхөөрөмж эсвэл программ болох router-ын функцыг агуулдаг ба сvлжээгээр өгөгдлийн дамжууллыг тодорхойлох талдаа router -ийг бодвол илvv энгийн, хурдан байдаг.
Switch нь OSI (Open System Interconnection) дамжууллын хувьд 2-тvвшинд (Layer-2) буюу Data-Link-Layer -т хамаардаг боловч зарим switch нь гvйцэтгэх vvрэг функцээсээ шалтгаалан Network Layer буюу 3-р тvвшинд (Layer-3) хамаардаг байна. 3-р тvвшний гэгдэх switch-ийг IP switch гэж нэрлэдэг.
Томоохон сvлжээнvvдийн хувьд нэг switch-ээс нөгөө сvлжээ хvртэлх багц мэдээлэл дамжих явцыг hop гэж нэрлэдэг бол багц мэдээлэл нэг цэгээс нөгөө цэг хvртэл дамжихдаа зарцуулж байгаа хугацааг latency гэсэн ойлголтоор илэрхийлдэг. Иймд latency нь тухайн мэдээлэл дамжих явцын гол чухал vзvvлэлт болдог байна. Switch-vvд нь backbone болон gateway дээр тавигддаг ба мэдээлэл эцсийн цэг хvртлээ дэд сvлжээнvvдээр дамжин гарах процессыг зохицуулж байдаг. 
 

Router
Router-ын тусламжтайгаар интернэтийн сүлжээнүүдийн хооронд мэдээлэл дамжуулах боломжтой болдог. Энэ утгаараа тухайн интернэтийн сүлжээ нь интернэт дэхь бусад сүлжээ рүү хандах өөрийн гэсэн гарцтай болж, router нь сүлжээний интернэт рүү гарах үүд хаалга нь болж байна гэсэн үг.
Энэ төхөөрөмжийн гол үүрэг нь тухайн сүлжээнээс гарч буй болон орж ирж буй мэдээллийг хамгийн дөт замаар хүргэх явдал юм. Сүлжээ хооронд мэдээллийг найдвартай дамжуулахын тулд хувааж багцалдаг. Багцлагдсан мэдээллийг пакет гэдэг. Пакетанд мэдээлэл байхаас гадна илгээж буй талын төхөөрөмж болон компьютерийн IP хаяг (source IP), хүлээн авах талын компьютер болон төхөөрөмжийн IP (destination IP) хаягыг агуулдаг. Router нь IP протоколоор ажилладаг учраас илгээж буй пакетны хүлээн авах талын IP хаягыг шалгаж, хамгийн дөт замыг сонгон дараагийн router-лүү илгээдэг. Дамжиж буй пакет нь нэг сүлжээ дотроо эсвэл аль нэг өөр сүлжээ рүү явж буй эсэхийг IP хаягаар нь ялгадаг.
Мөн router нь асар том хүрээний сүлжээн дээр пакетын ачааллыг зохицуулах үүрэгтэй. Router-г өмнө нь gateway гэж нэрлэдэг байсан. 
 
Bridge.
Bridge буюу гүүрийг ихэвчлэн хоёр өөр сүлжээг хооронд нь нэгтгэхэд ашигладаг. Жишээ нь:
-          Ethernet ба Token raing сүлжээнүүдийг нэгтгэхэд ашиглаж болно.
-          UTP кабель ашигласан Ethernet сүлжээн коаксиал кабель ашигласан Ethernet сүлжээтэй нэгтгэхэд ашиглаж болно.
-          Сегментүүдийг холбоход ашиглаж болно.
-          Сүлжээнд компьютеруудын тоог ихэсгэх ба хоорондоо хол байгаа компьютеруудыг холбоход ашиглаж болно.
Модем
Модем нь Modulator Demodulator гэсэн vгний товчлол бөгөөд компьютерт боловсруулсан өгөгдлийг телефон шугамаар дамжуулахын тулд аналог руу хувиргаж модуляци хийх vүрэгтэй. Мөн телефон шугамаар дамжин ирсэн аналог сигналыг компьютерт хvлээн авахдаа тоон сигнал руу хувирган демодуляци хийдэг. Анх 1960-аад онд модем бий болсон ба терминалаас компьютер луу телефон утасны шугамаар дамжин холбогдох зориулттай хийгджээ.
 

No comments:

Post a Comment