Wednesday, April 23, 2014

сүлжээний хичээл

КОМПЬюТеРИЙН СҮЛЖЭЭНИЙ ҮНДЭС
1.1. Компьютерийн сүлжээ.
Компьютерийн сүлжээ нь 1950-аад онд анх үүссэн. Хоёр буюу түүнээс дээш тооны компьютерүүдийг хооронд нь мэдээлэл дамжуулах, хадгалах, боловсруулахад зориулан тусгай кабелиар холбосныг компьютерийн сүлжээ гэдэг. Компьютерууд сүлжээнд холбогдсоноор мэдээллийг зөөх, хуулах, зарим төрлийн программ хангамж, share, зэргийг сүлжээнд холбогдсон бүх компьютерууд хамтарч ашиглах, e-mail, chat гэх мэтээр хоорондоо харилцах боломжтой болдог. Share-лэн гэдэг нь тухайн share-лэсэн төхөөрөмж, программ хангамжийг олон компьютерууд дундаа ашиглах боломжтой болохыг хэлнэ. Тухайлбал, файл, хавтас, принтер, модем гэх мэт зүйлсийг share-лэж болно.
Компьютерийн сүлжээг хамрах хүрээгээр нь үндсэн гурван хэсэгт хуваана. Үүнд:
-          LAN (Local Area Network)
-          MAN (Metropolian Area Network)
-          WAN (Wide area Network)
LAN (Local Area Network). Газар зүйн хүрээгээр хязгаарлагдмал зөвхөн нэг болон хэд хэдэн барилга эсвэл барилга доторх аль нэг байгууллагын 2 ба түүнээс дээш тооны компьютерүүд, сүлжээний бусад төхөөрөмжүүдийг хооронд нь тусгай төхөөрөмж, кабелиар холбосноор дотоод сүлжээ буюу LAN үүсдэг. Дотоод сүлжээнд холбох компьютер, бусад төхөөрөмжүүдийн тоо нь тухайн байгууллагаас шалтгаалан харилцан адилгүй байдаг бөгөөд нэг сүлжээнд 10-с дээш компьютер холбосон бол зарим байгууллага мянгаас илүү компьютер холбосон байх жишээтэй.
Компьютерүүдийг дотоод сүлжээнд холбосноор нэг принтерийг дундаа ашиглах, сервер компьютер дээрх сүлжээний программууд болон сервер дээр хадгалсан мэдээллийн сан, файлууд руу хэрэглэгчийн компьютерээс хандаж ажиллах, файлуудыг унших, хуулж авах зэрэг асар олон боломжтой.
MAN (Metropolitan Area Network). MAN сүлжээ нь газар зүйн хамрах хүрээгээрээ LAN сүлжээнээс харьцангуй том боловч WAN сүлжээтэй харьцуулахад жижиг юм. Ихэвчлэн хотын нэгдсэн нэг том сүлжээ байх бөгөөд аль нэг хот дахь хэд хэдэн дотоод сүлжээ нийлж MAN-г үүсгэдэг. MAN нь өндөр хурдын холболттой байх бөгөөд энэ нь ихэвчлэн шилэн кабель ашигласан байдаг.
WAN (Wide Area Network). WAN сүлжээ нь бусад төрлийн сүлжээнүүдээс хамрах хүрээгээрээ хамгийн том нь бөгөөд хотууд, улс болон тив хооронд холбох боломжтой. Энэ сүлжээнд холбогдсон компьютерүүд нь сүлжээнд хандахдаа телефон утас, leased line буюу түрээсийн шугам эсвэл хиймэл дагуулын бүхий тусгай тавган антенны аль нэгийг нь ашигладаг. WAN сүлжээний нэг жишээ нь Интернэт юм.
 

1 comment:

  1. Harrah's Cherokee Casino | OK Casino Guide
    The Cherokee Indian 개집 왕 Casino is located just 1 mile from downtown. Harrah's Cherokee Casino Hotel is 토토꽁머니 located 호벳 next to Harrah's winwinbet Cherokee 검증 사이트 먹튀 랭크 River Casino.

    ReplyDelete